Tuesday, May 27, 2014

Fashion Now: Riccardo Tisci of Givenchy

Hey Nerds,
Миний хувьд өнөөдрийн пост хамгийн сонирхолтой нь байлаа.  Учир нь жүжигчин Audrey Hepburn (дүү бид хоёрын хамгийн дуртай жүжигчин Givenchy-ийг өмсөх дуртай байсан. ) Audrey-ийн ихэнх киноных нь хувцасыг ч бас Givenchy урлаж байсан. Audrey, Givenchy-г үүсгэн байгуулагч загвар зохион бүтээгч Hubert De Givenchy-ийн муза, сайн найз нь байсан юм. Риккардогийн талаар бичихийн өмнө үүсгэн байгуулагч Hubert de Givenchy болон Audrey Hepburn-ийг дурьдахгүй өнгөрч болохгүй байлаа л даа. Hubert de Givenchy-н тухай дэлгэрэнгүй өөр постонд ярих болно. За Риккардо Тийшитэй танилцацгаая. 

Риккардо Тийши - Givenchy
"Миний хувьд гоо үзэсгэлэн гэдэг бол үзэшгүй муухай 
үнэхээрийн сайхан хоёрын дунд байдаг"

Риккардо 1974 онд Италийн Таранто хотод төрсөн. 18 настайдаа Лондон руу нүүж Central Saint Martins College of Arts and Design-ийг 1999 онд төгссөн. Дараа жил нь Kokon To Zai нэртэй жижиг дэлгүүрт цамц, даашинзнаас бүрдсэн жижиг коллекц ээж, эгч нарынхаа тусламжтайгаар урласан нь Vogue сэтгүүлд гарч дуучин Bjork худалдаж авч байв. 2004 онд Италийн Ruffo Research-тэй хийсэн 3 жилийн гэрээ нь дуусч өөрийн анхны коллецио Миланд супермодел Karen Elson, MariaCarla Boscono нараар өмсүүлэн хийж байв. Рикардо Mariacarla Boscono-г өөрийн музагаар зарласан байдаг. 
Mariacarla Boscona and Riccardo Tisco

2005 оны 3 сард түүний амьдралд тохиолдсон хамгийн том шалгуур нь Givenchy загварын ордоны ерөнхий загвар зохион бүтээгчээр томиглогдсон явдал байлаа. Риккардо, Хуберт де Живаншигаас хойш Givenchy-г залгамжилсан 4 дэх дизайнер байсан бөгөөд загвар сонирхогч шүүмжлэгчидээс маш сайн үнэлгээ авсан бөгөөд загварын ордондоо ч санхүүгийн амжилт авчирсан юм. 3 жил эмэгтэй хувцасны ордонг нэр хүндтэй авч явсаны эцэст 2008 онд давхар эрэгтэй хувцасны ордоны ерөнхий дизайнераар томилогдож шинэ коллекцуудаа танилцуулж эхэлсэн.  2011 онд рэппэр Jay-Z, Kanye West нарын хамтарсан цомог Watch The Throne-ний номон дээр нь хамтарч ажиллаж байсан. Тэрээр Kanye West-тэй ойр хамтарч ажилладаг - 2012 оны Kanye-ийн өөрийнх компани GOOD music label-ийн уран бүтээлчидтэй хамтарч гаргасан Kanye West Presents Good Music Cruel Summer(Clique, Mercy)  цомог дээр нь хамтарч ажилласан мөн 2014 оны 5 сард болсон түүний хуриманд сүйт бүсгүйнх(Kim Kardashian)  даашинзийг урлаж өгсөн байна. Риккардо Тиски хэрхэн минимализмийг готиктой хослуулсаныг Givenchy-н аль ч улирлын коллециос харж болно. Одоо Nike-тай хамтарч Nike Air Force 1 цуврал спорт гутлыг гаргахаар ажиллаж байна.
Fall 2014 Ready-to-wear

Fall 2014 Ready-to-wear

Fall 2014 Ready-to-wear

Fall 2012 Couture
Fall 2014 Menswear

Fall 2014 Menswear
Riccardo Tisci x Nike Air Force 1

Шагналууд: CFDA International Award 2013



Givenchy-ийг эндээс авч болж байна barneys.com  ¯\_(ツ)_/¯
Source: Fashion Now by Terry Jones
Images via : style.com

No comments:

Post a Comment