Monday, May 26, 2014

Fashion Now: Dean and Dan Caten - DSquared2




Дин ба Дан Кэйтан - DSQUARED2
"Хамгийн загварын бус зүйлс бидэнд онгод оруулдаг"


Dean and Dan Caten - Camilo Rios Photography
Ихрүүд - Дин болон Дан Кэйтан нар хувцасыг хольж хослуулахдаа чадварлаг. Эдүгээ 49 настай 2 ихэр эх нутаг Канадаа 1991 онд эмээгийн төрсөн нутаг болох Итали руу орхисон. (Caten нэр нь Catenacci гэдэг итали нэрнийх нь товчлол) Миланд байхдаа тэд Жианни Версачи болон Diesel-д ажиллаж байлаа. Тэд Америкийн поп соёлыг Италийн төгс эсгэлттэй гайхалтай зохицуулж чадсан. Анхны шоугаа 1994 онд  Миланд тавихад Ленни Кравитз, Жастин Тимбэрлэйк, Рики Мартин зэрэг алдартнууд шууд л ихрүүдийн фэнүүд боллоо. Загварын ертөнцөд өөрсдийн байр сууриа улам бататган тэд Мадоннагийн "Don't Tell Me" видеоны коббой хувцас, 2002 оны "Drowned World Tour"-ийнх бүрэн костюм, Бритни Спирсийн 2009 оны аялан тоглолт "The Circus starring Britney Spears"-ийн хувцас мөн Кристина Агулерагийн "Stripped Tour"-ийнх нь хувцасыг хийж байсан байна. Сүүлд Кристина ихрүүдийн 2005 оны Зун/Намарын эрэгтэй коллекцийг танилцуулахад урилгаар оролцож шоуг эрэгтэй модел тайчиж эхлүүлж байв. Мөн 2012 оны хавар/зуны эрэгтэй коллекц танилцуулах шоун дээр Украйны өндөр өсгийтийг хашраадгаараа алдартай залуусын хамтлаг Kazaky оролцож шоуг хааж байв.2003 онд анхны  эмэгтэй загвараа танилцуулахдаа Наоми Кэмпбэлл, Эва Хэрзигова, Каролина Куркова болон Фернандо Таварес зэрэг супермоделуудыг оролцуулж байв. Dsquared2-ийн хувцас "good girl gone bad" имижийг илэрхийлдэг.


Bitchie or Not?
 Dsquared2-ийн хувцаснууд хүнээр бол Анжелина Жолийн "Girl Interrupted" тоглоод Оскар авч байсан үе, Линдсей Лохан, Рианна зэрэг одуудыг санагдуулдаг. Dsquared-ийн охид юу ч хольж өмссөн хээнцэр харагддаг, тэд шөнөжин Sunset blvd дээр шоудаад өглөө эрт Starbucks-с кафеинаа нөхөөд шууд ажилдаа явж буй хэнэггүй охин.  2013 оны хаврын эмэгтэй бэлэн хувцасны шоугаараа нугасны ясан өсгийтэй өндөр өсгийтүүдийг танилцуулсан нь гуталны донтонгуудад дэлгүүр хэсэх шинэхэн шалтаг болов. 2014 оны намрын эрэгтэй коллекциос Dsquared2-ийн bad boy-ыг харж болно. Ихрүүд хэлэхдээ коллекцид нөлөөлсөн зүйлс нь хамгаалагч, сэтгэл мэдрэлийн эмч, гэгээнтэн, хуульч зэрэг хүмүүсийн албаны хувцаснууд нөлөөлсөн гэж хэлсэн

Dsquared2 Fall 2014 Ready To Wear

Dsquared2 Fall 2014 Men

Dsquared2 Fall 2014 Men

Dsquared2 Fall 2014 Men


Шагналууд: - GQ USA 2003 "Шилдэг шинэ загвар зохион бүтээгчид"
- Испаний загварын шагнал "Aguje de Oro" 2006 (Алтан зүү шагнал)
- GQ Spain 2007 "Оны шилдэг загвар зохион бүтээгчид"
- GQ Germany 2008 "Оны шилдэг загвар зохион бүтээгчид"
- Canadian Arts and Fashion Awards 2014



Source: GQ Magazine, Fashion Now by Terry Jones,
Images via: GQ Magazine, Camilo Rios, Style.com

No comments:

Post a Comment