Monday, August 4, 2014

Fashion Now: Alexander Wang - BALENCIAGA




Hey Nerds, 
Fashion Now цуврал маань үргэлжилж байна. Энэ цуврал Taschen хэвлэлийн газраас 2012 онд гаргасан Terry Jones-ийн Fashion Now номноос орчуулан дээр нь загвар зохион бүтээгч, загварын орднуудын шинэ мэдээллээс шинэчлэн хүргэж байгаа шүү.  Энэ удаад:

Александр Ван - BALENCIAGA (Баленсиага)

"Хүний мэддэг, өмсөхөд хялбар хувцас бүтээх, 
гэхдээ үргэлж тэдний хүлээн зөвшөөрөх хязгаарыг нь тултал хийх хэрэгтэй"

Александр Ван, 2006 онд New York-ийн загварын ертөнцөд өөрийгөө танилцуулсанаас хойш тэрээр орчин үеийн загварлаг охидын сонгодог загвар зохион бүтээгч болж чаджээ. 1983 онд Сан Франциско хотод Тайван гаралтай Америк гэр бүлд төрж өссөн Ван, 18 настайдаа New York-ийн алдарт Parsons School of Design(Project Runway anyone?)-д  суралцахаар нүүсэн. Суралцаж байхдаа Marc Jacobs, Teen Vogue сэтгүүл, Vogue сэтгүүл болон Derek Lam-ийн доор дадлага хийж байв. 2-р курсээсээ сургуулиасаа гарж бие даасан өөрийнхөө брэндийг гаргахаар шийдсэн. Тэрээр хэлэхдээ "сургууль намайг хангалттай сорьж чадахгүй байсан, би амьдрал дээр гарч өөрийн хүч чадлыг шаадсан ажил хийхээр шийдсэн". Ингээд 1 жилийн дараа 2006 онд өөрийн Alexander Wang брэндийн дор эмэгтэй ноолууран бэлэн хувцасны коллекцио танилцуулсан нь олны анхаарлыг татаж гэрлийн хурдаар нэрд гарлаа. Түүний загварууд подволк, jeans бол үдшийн гоёлын даашинз шиг сэтгэл догдлуулам байж чадах юм байна гэдгийг харуулсан. Тэр нарлаг Калифорнийн амралтын байдалтай хувцаснуудыг Нью-Иорк гудамжний загвартай зохицуулж, төгс даашинз загварлаг өргөн подволкнуудыг бүтээв. Түүний энгийн бөгөөд дэгжин хувцаснууд нь супермоделиудын өдөр тутмын хувцасны сонголт болсон.


Alexander Wang S/S 2014 Women

Karlie Kloss T by Alexander Wang подволктой ; Rosie Huntington Whiteley T By Alexander Wang dress

Chloe Moretz ахын хамт Los Angeles 2014
T by Alexander Wang подволк өмссөн байна
Balenciaga-н эхлэл
Balenciaga-н анхны дэлгүүр 1918 онд Испани дизайнер Cristóbal Balenciaga Испаний Сан Себастиан хотод нээсэн. Тэр үедээ Испаний хааны гэр бүл болон аристократуудыг ихэвчлэн хувцаслаж байлаа. 1937 онд Испаний иргэний дайн дэлгүүрийг нь хаахад хүргэсэн ч Баленсиага дэлгүүрээ Парис лүү нүүлгэж Парист суурьшжээ. Oscar De La Renta, Emanuel Ungaro тэр ч бүү хэл Hubert de Givenchy нар Cristóbal-ийн дор ажиллаж байв. Олон жил хэвлэл болон улс төртэй тэмцэлдсэний эцэст 1968 онд загварын ордоноо хаахдаа "Надад одоо хувцаслах хүн үлдсэнгүй" гэж хэлж байлаа.
1986 онд дахин нээгдсэн ч 1997 онд Nicolas Ghesquière ерөнхий дизайнераар томилогдтол олны анхаарлаас гадуур байсан. Balenciaga 15 жил Nicolas-тай хамт амжилттай ажилласан.
2012 онд Александр, Францын загварын ордон Balenciaga-ийн ерөнхий дизайнераар Nicolas Ghesquière(Никола Гескийар)-н орыг залгамжилж томилогдсон.

Balenciaga F/W 2013-2014 Ready-To Wear Collection

Alexander Wang Spring 2013 Collection

Beyonce wearing Alexander Wang даашинз

Rihanna wearing Alexander Wang даашинз

MET GALA 2014; Kristen Wiig, Alexander Wang нар Balenciaga даашинз


Одоо Balenciaga савхин мотоциклийн хүрэм болон арьсан цүнхээрээ алдартай.

Balenciaga Moto jacket
Александр хэлэхдээ, "миний хувьд Balenciaga болон Alexander Wang 2 загварын орднууд хоорондоо маш их ялгаатай. 2 загварын ордон 2 өөр хотод байдаг би хувьдаа их баярладаг. (Alexander Wang Нью Иоркод, Balenciaga Парист байрладаг) Яагаад гэвэл өөр өөр түүхийг гаргахад орчин чухал. Alexander Wang бол миний өөрийн түүх, үзэл бодол, сэтгэл шингэсэн байдаг бол Balenciaga өөрийн гэсэн ДНХ, олон жилийн баялаг түүхтэй. Тэр ДНХ-г нь авч явах нь чухал гэж би үздэг юм"

Alexander Wang-ийн дүү Aila Wang
 Alexander Wang-ийн хувцас болон Balenciaga-ийн цүнхтэй 2013 оны загварын долоо хоногт
Шагналууд: GQ Best New Menswear Designer Award 2011
CFDA/Vogue Fashion Fund Winner 2008
CFDA Fashion Awards 2010 - Swarovski Award For Accessories


T by Alexander Wang-ийн подволкийг эндээс аваарай.
Alexander Wang брэндийн хувцаснуудыг эндээс
Balenciaga-г эндээс
-B

Source: Fashion Now by Terry Jones, WWD, Elle.com
Image Source: thestylehabits.com, Google Images, Style.com




1 comment:

  1. I simply love this guy. He is brilliant. I wish I could own something by him.

    ReplyDelete