Hey Nerds,
өнөөдрөөс эхлээд загварын акулуудын талаар багахан мэдээлэл өгөхөөр шийдлээ. Би хэд хоногийн өмнө Terry Jones-ийн TASCHEN-д зориулж 2012 онд хэвлүүлсэн Fashion Now номыг үзэж байлаа л даа. Монгол хэл дээр орчуулж дээр нь багахан мэдээлэл нэмж хүргэе гэж шийдлээ. Эхний дугаарт дизайнер Haider Ackermann.
Haider Ackermann –
Хайда Акерманн
“Чи зөвхөн мэддэг
зүйлээ зураглаж чадна”
Haider Ackermann - W Magazine |
Хэдий олон далайн боомт хотод байсан ч өөрийн амьдарч буй
Антверпийг төлөөлж буй Бельгийн Антверп(Antwerp, Belgium) хотын залуу оддын нэг
Хайда Акерманн. 1971 онд Колумбын Санта Фе де Богота (Santa Fe de Bogota,
Colombia) –д төрж Франц гэр бүлд үрчлүүлсэн. Аавынх нь ажлын онцлогоос болоод
бага насаа дэлхийг тойрч өнгөрүүлжээ. Тэр Этиоп, Чаад, Франц, Алжир болон
Недерландад амьдараад загвар бол түүний ажил гэдгийг ойлгосон юм. Ахлах
сургуулиа төгсөөд, Бельгийн Antwerp’s Royal Academy-д загварын чиглэлээр
суралцахаар 1994 онд гэрээсээ гарлаа. 3 жил (санхүүгийн бэрхшээлээс болоод
сургуулиа 1 жил дутуу сураад орхисон) амьдрах хугацаандаа Жон Галлионогийн
Парисийн оффист ажиллаж байв. Сургуулийнхаа багш, дизайнер Вим Нийлс(Wim
Neels)-ийн туслахаар 1998 онд ажилд орж эрэгтэй эмэгтэй коллекцуудад ажиллаж
байв. Раф Симмонс зэрэг хэсэг найзуудынхаа дэмжлэг болон өөрөө багахан мөнгө
цуглуулсны хүчинд 2002 оны Намар/Өвөлийн коллекцоо Парист анх удаа танилцуулсан
байна. Чамин тансаг бөгөөд эрхэмсэг загварууд шууд л худалдан авагч болон
хэвлэлийнхний анхаарлыг татлаа. Загвараа танилцуулаад 2хон долоо хоногийн дараа
түүнд өөрийнхөө загвар дээр ажиллаж байхдаа давхар Италийн арьсан эдлэлийн ордон
Ruffo-н судалгааны хэсгийн ерөнхий дизайнер мөн 2 улирлын коллекц бүтээх санал
ирлээ. 2004 онд Swiss Textile шагнал гардуулах ёслолоос шагнал хүртсэн бөгөөд
түүний нэр хүнд өдөр ирэх тутам загварын ертөнцөд өссөөр байна. Акерманний
мэдрэмжтэй чимэглэл, сүлжээсийг түүний коллекц бүрээс харж болно. Тэр бүтээлүүддээ
олон соёлын нөлөөлөл, загварын хандлага болон dress codeнуудыг чадварлагаар
холидог. Хайда Акерманний загварууд
орчин үеийн хүчирхэг өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдийг илтгэдэг. Алдартай үйлчлүүлэгчдээс нь дурдвал жүжигчин
Тилда Свинтон, Пенелопе Круз, Викториа Беккам болон Жанет Жэксон. Тэрээр жүжигчин Тилда Свинтон өөрийн урлагын охин тэнгэр(muse) гэж зарласан. Карл
Лагерфэлд түүнийг өөрийн залгамжлагчаар тохирох хүн гэж зарласан бөгөөд
загварын “донтонгууд” түүнийг “шинэ Ивес Сэйн-Лаурэн” гэж нэрлэж байна.
Шагналууд: 2004 Swiss Textile Award
Haider Ackermann Fall 2014 Ready to Wear |
Haider Ackermann Fall 2014 Ready to Wear |
Haider Ackermann Fall 2014 Ready to Wear |
Tilda Swinton - Golden Globe Awards 2012 |
Tilda Swinton - "Only Lover Left Alive" NY Screening 2014 |
Haider Ackermann-ий хувцаснуудыг эндээс Polyvore.com аваарай
No comments:
Post a Comment