Tuesday, May 27, 2014

Fashion Now: Riccardo Tisci of Givenchy

Hey Nerds,
Миний хувьд өнөөдрийн пост хамгийн сонирхолтой нь байлаа.  Учир нь жүжигчин Audrey Hepburn (дүү бид хоёрын хамгийн дуртай жүжигчин Givenchy-ийг өмсөх дуртай байсан. ) Audrey-ийн ихэнх киноных нь хувцасыг ч бас Givenchy урлаж байсан. Audrey, Givenchy-г үүсгэн байгуулагч загвар зохион бүтээгч Hubert De Givenchy-ийн муза, сайн найз нь байсан юм. Риккардогийн талаар бичихийн өмнө үүсгэн байгуулагч Hubert de Givenchy болон Audrey Hepburn-ийг дурьдахгүй өнгөрч болохгүй байлаа л даа. Hubert de Givenchy-н тухай дэлгэрэнгүй өөр постонд ярих болно. За Риккардо Тийшитэй танилцацгаая. 

Риккардо Тийши - Givenchy
"Миний хувьд гоо үзэсгэлэн гэдэг бол үзэшгүй муухай 
үнэхээрийн сайхан хоёрын дунд байдаг"

Риккардо 1974 онд Италийн Таранто хотод төрсөн. 18 настайдаа Лондон руу нүүж Central Saint Martins College of Arts and Design-ийг 1999 онд төгссөн. Дараа жил нь Kokon To Zai нэртэй жижиг дэлгүүрт цамц, даашинзнаас бүрдсэн жижиг коллекц ээж, эгч нарынхаа тусламжтайгаар урласан нь Vogue сэтгүүлд гарч дуучин Bjork худалдаж авч байв. 2004 онд Италийн Ruffo Research-тэй хийсэн 3 жилийн гэрээ нь дуусч өөрийн анхны коллецио Миланд супермодел Karen Elson, MariaCarla Boscono нараар өмсүүлэн хийж байв. Рикардо Mariacarla Boscono-г өөрийн музагаар зарласан байдаг. 
Mariacarla Boscona and Riccardo Tisco

2005 оны 3 сард түүний амьдралд тохиолдсон хамгийн том шалгуур нь Givenchy загварын ордоны ерөнхий загвар зохион бүтээгчээр томиглогдсон явдал байлаа. Риккардо, Хуберт де Живаншигаас хойш Givenchy-г залгамжилсан 4 дэх дизайнер байсан бөгөөд загвар сонирхогч шүүмжлэгчидээс маш сайн үнэлгээ авсан бөгөөд загварын ордондоо ч санхүүгийн амжилт авчирсан юм. 3 жил эмэгтэй хувцасны ордонг нэр хүндтэй авч явсаны эцэст 2008 онд давхар эрэгтэй хувцасны ордоны ерөнхий дизайнераар томилогдож шинэ коллекцуудаа танилцуулж эхэлсэн.  2011 онд рэппэр Jay-Z, Kanye West нарын хамтарсан цомог Watch The Throne-ний номон дээр нь хамтарч ажиллаж байсан. Тэрээр Kanye West-тэй ойр хамтарч ажилладаг - 2012 оны Kanye-ийн өөрийнх компани GOOD music label-ийн уран бүтээлчидтэй хамтарч гаргасан Kanye West Presents Good Music Cruel Summer(Clique, Mercy)  цомог дээр нь хамтарч ажилласан мөн 2014 оны 5 сард болсон түүний хуриманд сүйт бүсгүйнх(Kim Kardashian)  даашинзийг урлаж өгсөн байна. Риккардо Тиски хэрхэн минимализмийг готиктой хослуулсаныг Givenchy-н аль ч улирлын коллециос харж болно. Одоо Nike-тай хамтарч Nike Air Force 1 цуврал спорт гутлыг гаргахаар ажиллаж байна.
Fall 2014 Ready-to-wear

Fall 2014 Ready-to-wear

Fall 2014 Ready-to-wear

Fall 2012 Couture
Fall 2014 Menswear

Fall 2014 Menswear
Riccardo Tisci x Nike Air Force 1

Шагналууд: CFDA International Award 2013



Givenchy-ийг эндээс авч болж байна barneys.com  ¯\_(ツ)_/¯
Source: Fashion Now by Terry Jones
Images via : style.com

Monday, May 26, 2014

Fashion Now: Dean and Dan Caten - DSquared2




Дин ба Дан Кэйтан - DSQUARED2
"Хамгийн загварын бус зүйлс бидэнд онгод оруулдаг"


Dean and Dan Caten - Camilo Rios Photography
Ихрүүд - Дин болон Дан Кэйтан нар хувцасыг хольж хослуулахдаа чадварлаг. Эдүгээ 49 настай 2 ихэр эх нутаг Канадаа 1991 онд эмээгийн төрсөн нутаг болох Итали руу орхисон. (Caten нэр нь Catenacci гэдэг итали нэрнийх нь товчлол) Миланд байхдаа тэд Жианни Версачи болон Diesel-д ажиллаж байлаа. Тэд Америкийн поп соёлыг Италийн төгс эсгэлттэй гайхалтай зохицуулж чадсан. Анхны шоугаа 1994 онд  Миланд тавихад Ленни Кравитз, Жастин Тимбэрлэйк, Рики Мартин зэрэг алдартнууд шууд л ихрүүдийн фэнүүд боллоо. Загварын ертөнцөд өөрсдийн байр сууриа улам бататган тэд Мадоннагийн "Don't Tell Me" видеоны коббой хувцас, 2002 оны "Drowned World Tour"-ийнх бүрэн костюм, Бритни Спирсийн 2009 оны аялан тоглолт "The Circus starring Britney Spears"-ийн хувцас мөн Кристина Агулерагийн "Stripped Tour"-ийнх нь хувцасыг хийж байсан байна. Сүүлд Кристина ихрүүдийн 2005 оны Зун/Намарын эрэгтэй коллекцийг танилцуулахад урилгаар оролцож шоуг эрэгтэй модел тайчиж эхлүүлж байв. Мөн 2012 оны хавар/зуны эрэгтэй коллекц танилцуулах шоун дээр Украйны өндөр өсгийтийг хашраадгаараа алдартай залуусын хамтлаг Kazaky оролцож шоуг хааж байв.2003 онд анхны  эмэгтэй загвараа танилцуулахдаа Наоми Кэмпбэлл, Эва Хэрзигова, Каролина Куркова болон Фернандо Таварес зэрэг супермоделуудыг оролцуулж байв. Dsquared2-ийн хувцас "good girl gone bad" имижийг илэрхийлдэг.


Bitchie or Not?
 Dsquared2-ийн хувцаснууд хүнээр бол Анжелина Жолийн "Girl Interrupted" тоглоод Оскар авч байсан үе, Линдсей Лохан, Рианна зэрэг одуудыг санагдуулдаг. Dsquared-ийн охид юу ч хольж өмссөн хээнцэр харагддаг, тэд шөнөжин Sunset blvd дээр шоудаад өглөө эрт Starbucks-с кафеинаа нөхөөд шууд ажилдаа явж буй хэнэггүй охин.  2013 оны хаврын эмэгтэй бэлэн хувцасны шоугаараа нугасны ясан өсгийтэй өндөр өсгийтүүдийг танилцуулсан нь гуталны донтонгуудад дэлгүүр хэсэх шинэхэн шалтаг болов. 2014 оны намрын эрэгтэй коллекциос Dsquared2-ийн bad boy-ыг харж болно. Ихрүүд хэлэхдээ коллекцид нөлөөлсөн зүйлс нь хамгаалагч, сэтгэл мэдрэлийн эмч, гэгээнтэн, хуульч зэрэг хүмүүсийн албаны хувцаснууд нөлөөлсөн гэж хэлсэн

Dsquared2 Fall 2014 Ready To Wear

Dsquared2 Fall 2014 Men

Dsquared2 Fall 2014 Men

Dsquared2 Fall 2014 Men


Шагналууд: - GQ USA 2003 "Шилдэг шинэ загвар зохион бүтээгчид"
- Испаний загварын шагнал "Aguje de Oro" 2006 (Алтан зүү шагнал)
- GQ Spain 2007 "Оны шилдэг загвар зохион бүтээгчид"
- GQ Germany 2008 "Оны шилдэг загвар зохион бүтээгчид"
- Canadian Arts and Fashion Awards 2014



Source: GQ Magazine, Fashion Now by Terry Jones,
Images via: GQ Magazine, Camilo Rios, Style.com

Sunday, May 25, 2014

Fashion Now: Haider Ackermann

Hey Nerds, 
өнөөдрөөс эхлээд загварын акулуудын талаар багахан мэдээлэл өгөхөөр шийдлээ. Би хэд хоногийн өмнө Terry Jones-ийн TASCHEN-д зориулж 2012 онд хэвлүүлсэн Fashion Now номыг үзэж байлаа л даа. Монгол хэл дээр орчуулж дээр нь багахан мэдээлэл нэмж хүргэе гэж шийдлээ. Эхний дугаарт дизайнер Haider Ackermann. 

Haider Ackermann – Хайда Акерманн
“Чи зөвхөн мэддэг зүйлээ зураглаж чадна”

Haider Ackermann - W Magazine
Хэдий олон далайн боомт хотод байсан ч өөрийн амьдарч буй Антверпийг төлөөлж буй Бельгийн Антверп(Antwerp, Belgium) хотын залуу оддын нэг Хайда Акерманн. 1971 онд Колумбын Санта Фе де Богота (Santa Fe de Bogota, Colombia) –д төрж Франц гэр бүлд үрчлүүлсэн. Аавынх нь ажлын онцлогоос болоод бага насаа дэлхийг тойрч өнгөрүүлжээ. Тэр Этиоп, Чаад, Франц, Алжир болон Недерландад амьдараад загвар бол түүний ажил гэдгийг ойлгосон юм. Ахлах сургуулиа төгсөөд, Бельгийн Antwerp’s Royal Academy-д загварын чиглэлээр суралцахаар 1994 онд гэрээсээ гарлаа. 3 жил (санхүүгийн бэрхшээлээс болоод сургуулиа 1 жил дутуу сураад орхисон) амьдрах хугацаандаа Жон Галлионогийн Парисийн оффист ажиллаж байв. Сургуулийнхаа багш, дизайнер Вим Нийлс(Wim Neels)-ийн туслахаар 1998 онд ажилд орж эрэгтэй эмэгтэй коллекцуудад ажиллаж байв. Раф Симмонс зэрэг хэсэг найзуудынхаа дэмжлэг болон өөрөө багахан мөнгө цуглуулсны хүчинд 2002 оны Намар/Өвөлийн коллекцоо Парист анх удаа танилцуулсан байна. Чамин тансаг бөгөөд эрхэмсэг загварууд шууд л худалдан авагч болон хэвлэлийнхний анхаарлыг татлаа. Загвараа танилцуулаад 2хон долоо хоногийн дараа түүнд өөрийнхөө загвар дээр ажиллаж байхдаа давхар Италийн арьсан эдлэлийн ордон Ruffo-н судалгааны хэсгийн ерөнхий дизайнер мөн 2 улирлын коллекц бүтээх санал ирлээ. 2004 онд Swiss Textile шагнал гардуулах ёслолоос шагнал хүртсэн бөгөөд түүний нэр хүнд өдөр ирэх тутам загварын ертөнцөд өссөөр байна. Акерманний мэдрэмжтэй чимэглэл, сүлжээсийг түүний коллекц бүрээс харж болно. Тэр бүтээлүүддээ олон соёлын нөлөөлөл, загварын хандлага болон dress codeнуудыг чадварлагаар холидог.  Хайда Акерманний загварууд орчин үеийн хүчирхэг өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдийг илтгэдэг.  Алдартай үйлчлүүлэгчдээс нь дурдвал жүжигчин Тилда Свинтон, Пенелопе Круз, Викториа Беккам болон Жанет Жэксон. Тэрээр жүжигчин Тилда Свинтон өөрийн урлагын охин тэнгэр(muse) гэж зарласан. Карл Лагерфэлд түүнийг өөрийн залгамжлагчаар тохирох хүн гэж зарласан бөгөөд загварын “донтонгууд” түүнийг “шинэ Ивес Сэйн-Лаурэн” гэж нэрлэж байна.


Шагналууд: 2004 Swiss Textile Award

Haider Ackermann Fall 2014 Ready to Wear 

Haider Ackermann Fall 2014 Ready to Wear 

Haider Ackermann Fall 2014 Ready to Wear 
Tilda Swinton - Golden Globe Awards 2012
Tilda Swinton - "Only Lover Left Alive" NY Screening 2014



Haider Ackermann-ий хувцаснуудыг эндээс Polyvore.com аваарай